Ундраа би чамд хайртай.....
  • Бөмблөгүүд
    1.jpg
    Бөмблөгүүд
    Янз бүрийн өнгийн гоё гоё бөмбөлөгүүдээр дэлгэцэнээ гоёцгооё... Дэлгэрэнгүй
  • 2013 оны зурхай.
    2.jpg
    2013 оны зурхай.
    2013 оны таны ерөнхий байдлын талаар орууллаа... Дэлгэрэнгүй
  • Mykeyworld.mn
    3.jpg
    Mykeyworld.mn
    Анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Англи хэлний боловсролыг "Боловсролыг Эрхэмлэгч” Монголчууддаа түгээж, IELTS-ын сургалтын чанараараа Монголдоо тэргүүлэ н ажиллаж байгаа манай Боловсролын төвийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд талархал илэрхийлье.... Дэлгэрэнгүй
  • Call of Duty 4
    4.jpg
    Call of Duty 4
    At vero eos et accusamus et iusto odio dignissimos ducimus qui blanditiis praesentium voluptatum deleniti atque corrupti quos dolores et quas molestias excepturi sint occaecati cupiditate non provident... Read more
  • Fallout 3
    5.jpg
    Fallout 3
    At vero eos et accusamus et iusto odio dignissimos ducimus qui blanditiis praesentium voluptatum deleniti atque corrupti quos dolores et quas molestias excepturi sint occaecati cupiditate non provident... Read more

Main » 2012 » December » 20 » Mykeyworld education center "Таны амжилтын түлхүүр"
2:01 PM
Mykeyworld education center "Таны амжилтын түлхүүр"

Захиралын Mэндчилгээ

Анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Англи хэлний боловсролыг "Боловсролыг Эрхэмлэгч” Монголчууддаа түгээж, IELTS-ын сургалтын чанараараа Монголдоо тэргүүлэн ажиллаж байгаа манай Боловсролын төвийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд талархал илэрхийлье.

Хэлгүй бол хөлгүйтэй адил гэдэг. XXI зуунд техник технологийн эрчимтэй хөгжлийг дагаад хүн бүрээс хүссэн ч эс хүссэн ч Англи хэл сурахыг шаардаж байна. Тиймээс улс орнууд Англи хэлийг хоёрдогч хэлээ болгож, ард түмэн нь энэ хэлийг эх хэл шигээ сурах болжээ. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжих эхлэл тавигдаж, тэр хэрээр Aнгли хэлтэй боловсон хүчин нийгмийн захиалга болсон. Нийгмийн энэ захиалгыг "My Key World” Боловсролын төв биелүүлэхэд бэлэн байна.

Манай сургалтыг Англи улсад магистр цол хамгаалсан олон улсад багшлах TESOL зэрэгтэй чадварлаг Англи, Монгол багш нар удирдан явуулж, чанартай сургалтыг танд хүргэж байна. Бид сургалтын тохилог таатай орчныг бүрдүүлж, Англи хэлийг хамгийн түргэн шуурхай, чанартай суралцахад чиглэгдсэн OXFORD ENGLISH 2012 видео цуврал хөтөлбөрийг бүх шатны Англи хэлний сургалтандаа хэрэгжүүлсээр ирсэн билээ. "Цэвэр дуудлага, Цэгцтэй яриа" уриан дор манай чадварлаг хамт олон нийт суралцагчиддаа олон улсын стандарт чанарт нийцсэн сургалтыг зохион байгуулж байна.

Бид сургалтынхаа чанарыг улам бүр дээшлүүлэх, хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор ерөнхий Англи хэлний бүх шатны сургалтаас гадна бизнесийн Aнгли хэл, ACHIEVE IELTS & SMART IELTS зэрэг тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж суралцагч та бүхэндээ санал болгож байгаа билээ. Та Бизнес Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийг сонгосноор бизнесийн орчинд шаардлагатай бүхий л албан бичиг, CV, бизнес төлөвлөгөөг Aнгли хэл дээр бичиж, утсаар болон бизнес орчинд Aнглиар өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хамтран ажиллах чадварыг эзэмшиж чадах юм. Харин SMART IELTS хөтөлбөрийг сонговол өөрийн ерөнхий Aнгли хэлний түвшиндээ суурилан IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах, өөрийн оноогоо богино хугацаанд ахиулах боломжтой. Оюутнууд маань IELTS-ийн 6.5-8 оноог аван дэлхийн олон орнуудад тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа нь манай IELTS-ийн сургалт Брэнд болсон нэр хүндтэй болж байгааг илтгэж байгаа юм.

Түүнчлэн төрөл бүрийн үнэ төлбөргүй ярианы болон бусад нэмэлт хичээл, ёс зүй хүмүүжлийн цуврал лекц, оюутнууд хамтдаа амжилтанд хүрэх клубүүдэд хамрагдаж, манай төвийн 2000 гаруй цахим номын сангаас хүссэн ном, видео хичээлийг авч бие даан суралцахын зэрэгцээ манай багш нар төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, ойлгохгүй байгаа хичээл болон суралцах арга барилын тухай зөвлөгөөг таны хүссэн үед өгч, чин сэтгэлээсээ танд үйлчилдэг онцлогтой.

Цаашид манай төв үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, төвийнхөө нэрэмжит Англи хэл суралцах тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт зэргийг суралцагчиддаа үзүүлж, гадаад дотоодын байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллан Монголчуудынхаа боловсролд улам их хувь нэмэр оруулах чин эрмэлзлэлтэй ажиллаж байна.

Манай төвтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст цаашдын ажил хөдөлмөр, боловсролд нь өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн ялдамд та бүхний үнэтэй санал зөвлөгөө хамтын ажиллагаа бидний амжилтанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Одоо суралцаж байгаа болон манай төвд суралцаж төгссөн бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэхийн хамт чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Та бүгдийн сонголт бидэнд урам өгч улам ихийг бүтээх хүсэл тэмүүлэл болж байдаг гэдгийг хэлэхэд илүүц бизээ. Та бүхэн манай хамт олон, манай төв та бүхний минь бүтээл билээ...

Таныг гүнээ хүндэтгэсэн,

Mikey Батбаяр Рожер Малколм

Ерөнхий захирал, CEO.

Бизнесийн Удирдлагын магистр, MBA.

Senior TESOL Level 4, iBT TOEFL 115, IELTS 8.5

Category: Mэдээлэл | Views: 742 | Added by: temka | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
http://dizoff.ru/

Бидэнтэй нэгдээрэй

Онцлох видео

Мессэж үнэгүй бич

1 sky4
Administrators
Релизов: 1
2 temka
Administrators
Релизов: 0
3 moonlight
Users
Релизов: 0
4 mongol
Users
Релизов: 0
5 Гэгээнтэн
Users
Релизов: 0

Он сар

«  December 2012  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Мэдээний архив

Санал асуулга

Таны 1т тавидаг зүйл юу вэ?
Total of answers: 245

Админтай холбогдох

Сайтын Админ

Статистик

Сайтын тухай

Total online: 7
Guests: 7
Users: 0
зар мэдээ
 энд дар
 монгол дуу
клип энд дар
кино хошин
шог энд дар
 монгол дууны
караоке энд дар
монгол телевизүүд
 энд дар
 Дуу дүрстэй чат
танилцах энд дар
Тоглоом тоглох
 энд дар
 хайрын тухай
сонжоо зурхай