2:01 PM Mykeyworld education center "Таны амжилтын түлхүүр" | |
Анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Англи хэлний боловсролыг "Боловсролыг Эрхэмлэгч” Монголчууддаа түгээж, IELTS-ын сургалтын чанараараа Монголдоо тэргүүлэн ажиллаж байгаа манай Боловсролын төвийн цахим хуудсанд зочилсон эрхэм танд талархал илэрхийлье. Хэлгүй бол хөлгүйтэй адил гэдэг. XXI зуунд техник технологийн эрчимтэй хөгжлийг дагаад хүн бүрээс хүссэн ч эс хүссэн ч Англи хэл сурахыг шаардаж байна. Тиймээс улс орнууд Англи хэлийг хоёрдогч хэлээ болгож, ард түмэн нь энэ хэлийг эх хэл шигээ сурах болжээ. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжих эхлэл тавигдаж, тэр хэрээр Aнгли хэлтэй боловсон хүчин нийгмийн захиалга болсон. Нийгмийн энэ захиалгыг "My Key World” Боловсролын төв биелүүлэхэд бэлэн байна. Манай сургалтыг Англи улсад маги Бид сургалтынхаа чанарыг улам бүр дээшлүүлэх, хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор ерөнхий Англи хэлний бүх шатны сургалтаас гадна бизнесийн Aнгли хэл, ACHIEVE IELTS & SMART IELTS зэрэг тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж суралцагч та бүхэндээ санал болгож байгаа билээ. Та Бизнес Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийг сонгосноор бизнесийн орчинд шаардлагатай бүхий л албан бичиг, CV, бизнес төлөвлөгөөг Aнгли хэл дээр бичиж, утсаар болон бизнес орчинд Aнглиар өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хамтран ажиллах чадварыг эзэмшиж чадах юм. Харин SMART IELTS хөтөлбөрийг сонговол өөрийн ерөнхий Aнгли хэлний түвшиндээ суурилан IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах, өөрийн оноогоо богино хугацаанд ахиулах боломжтой. Оюутнууд маань IELTS-ийн 6.5-8 оноог аван дэлхийн олон орнуудад тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа нь манай IELTS-ийн сургалт Брэнд болсон нэр хүндтэй болж байгааг илтгэж байгаа юм. Түүнчлэн төрөл бүрийн үнэ төлбөргүй ярианы болон бусад нэмэлт хичээл, ёс зүй хүмүүжлийн цуврал лекц, оюутнууд хамтдаа амжилтанд хүрэх клубүүдэд хамрагдаж, манай төвийн 2000 гаруй цахим номын сангаас хүссэн ном, видео хичээлийг авч бие даан суралцахын зэрэгцээ манай багш нар төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, ойлгохгүй байгаа хичээл болон суралцах арга барилын тухай зөвлөгөөг таны хүссэн үед өгч, чин сэтгэлээсээ танд үйлчилдэг онцлогтой. Цаашид манай төв үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, төвийнхөө нэрэмжит Англи хэл суралцах тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт зэргийг суралцагчиддаа үзүүлж, гадаад дотоодын байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллан Монголчуудынхаа боловсролд улам их хувь нэмэр оруулах чин эрмэлзлэлтэй ажиллаж байна. Манай төвтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст цаашдын ажил хөдөлмөр, боловсролд нь өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн ялдамд та бүхний үнэтэй санал зөвлөгөө хамтын ажиллагаа бидний амжилтанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Одоо суралцаж байгаа болон манай төвд суралцаж төгссөн бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэхийн хамт чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Та бүгдийн сонголт бидэнд урам өгч улам ихийг бүтээх хүсэл тэмүүлэл болж байдаг гэдгийг хэлэхэд илүүц бизээ. Та бүхэн манай хамт олон, манай төв та бүхний минь бүтээл билээ... Таныг гүнээ хүндэтгэсэн, Mikey Батбаяр Рожер Малколм Ерөнхий захирал, CEO. Бизнесийн Удирдлагын магистр, MBA. Senior TESOL Level 4, iBT TOEFL 115, IELTS 8.5 | |
|
Total comments: 0 | |